АНУ нь Өмнөд солонгосын эргүүдэд зохиогдох хамтарсан сургуулилтуудад оролцох “Нимиц” цөмийн онгоц тээгч хөлөг онгоцыг ирүүлсэн нь цэргийн хүчтэй өдөөн хатгалга хэмээн үзэж байна гэж Умард солонгосын энхийн нэгдлийн асуудал эрхлэх хорооны мэдэгдэлд дурдсан тухай KCNA агентлагийн сувгуудаар цацжээ. Уг мэдэгдэлд, “Солонгосын хойгийн цөмийн дайны эрсдэл нь америк болон өмнөдийн дайснуудын цэргийн идэвхээс болж улам бүр өсөн нэмэгдэж байна”гэжээ.