“Их долоогийн” орнуудын сангийн сайдууд болон төв банкуудын тэргүүн нар эдийн засгийн өсөлтөнд хүрэхийн тулд үндэсний мөнгөн тэмдэгтүүдийн ханшийг бууруулахаас түдгэлзэх төлөвтэй байна. “Их долоогийн” санхүүгийн ДХУ-д АНУ, Их Британи, Канад, Япон, Итали,Франц улсууд орж байна.5-р сарын 10,11-ний өдрүүдэд Лондон орчмын Эйлсберид болсон. Уулзалтанд оролцогчид эдийн засаг, санхүүгийн салбарын хөгжлийн асуудлаар байр сууриа нэгтгэв. Их Британий Сангийн сайд Жорж Осборн ДХУ-ыг дүгнэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэхдээ, “Их долоогийн” оролцогч орнууд тэнцлийн үндсэн дээр эдийн засгийнхаа өсөлтийг хангах шаардлагатай байна гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх ёстой байна гэв. Түүний ярьснаар, Японы төлөөлөгчид ДХУ-ын оролцогчдод тус улсын эдийн засгийн шинэ стратеги нь иений ханшийг бууруулахад үндэслээгүй гэдгийг батлан хэлжээ.