Туркийн зүүн-өмнөд хэсэгт Сири улстай хиллэдэг Рейханлы хотод хоёр халдлага гарсны улмаас дор хаяж 43 хүн амь үрэгдэж, 140 гаруй хүн шархаджээ. Дэлбэрэлт өнгөрсөн бямба гаригт хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй хэсэгт 15 минутын зайтай гарчээ. Нийллэгээр хийсэн дэлбэрэгчтэй бөмбөгнүүдийг автомашинд бэхэлж, зайнаас удирдсан аж. Дэлбэрэлт гарсан газруудад хагас метрийн диаметртэй нүх бий болжээ. Туркийн тагнуулын алба өмнө 4-р сарын сүүлээр сирийн Ракка хотоос дотроо бөмбөгтэй гурван автомашин туркийн нутаг дээр алан хядах ажиллагаа явуулах гэж байгаа тухай мэдээ авч байжээ. Тус улсын ДХЯ-аас хийсэн мэдэгдэлд, халдлагад хамааралтай гэмт этгээдүүдийг олж тогтоосон. Тэд “сирийн тусгай албаныхантай холбоотой” байж болзошгүй гэжээ. Туркийн ГХЯ-ны тэргүүн Ахмет Давутоглу мэдэгдэлдээ, Рейханлы хотод болсон халдлагын хариу арга хэмжээг тус улсын эрх баригчид авах эрхтэй гэжээ.