logo
Фүкүшима АЦС-ын цацрагийн хэмжээ дээд цэгтээ хүрээд байна

Фүкүшима АЦС-ын цацрагийн хэмжээ дээд цэгтээ хүрээд байна

2011/08/09
Японы Фүкүшима АТС-аас ялгарах цацраг идэвхит бодисын хэмжээ гуравдугаар сард болсон ослоос хойш хамгийн их хэмжээнд буюу цагт 10 мянга мильзиверт цацраг алдагдаж байна гэж станцын үйл ажиллагаа аюулгүй байдлыг хариуцдаг “Тепко” компани мэдээлжээ. Ийм хэмжээний цацрагт хүн долоо хоног хордоход амьсгал хураах аюултай юм байна. Нэг болон хоёрдугаар реакторын агааржуулагч хоолойн доод хэсгээс цацраг алдагдаж байгаа дүрс тусгай камерын бичлэгээс тодорхой болжээ. Гуравдугаар сард станц цунамид цохигдож гэмтэхэд агааржуулах хоолойн хамгаалалтын металл хэсэг хайлж нимгэрсэн болохыг “Тепко” компанийн ажилтнууд тогтоосон байна. Тэдний мэдэгдэж байгаагаар станцын ажилчид цацрагт хордоогүй гэнэ. Тэд хамгаалалтын хувцас өмсч, робот ашиглан ослын голомтот газар ажиллаж байгаа бөгөөд мөн мэргэжлийн баг цацраг алдагдах болсон шалтгаан, хор хөнөөл, станц цаашид хэвийн ажиллах эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш