Эцгийнхээ харгис авирт өртөн заазуурдуулан тамлуулсан гэх хүү хэвлэлийнхний болон ард түмний гол сэдэв болоод байгаа билээ. Түүний эцэг нь ганц энэ хүүгээр зогсоогүй зургаан настай ахыг нь айлгаж, хутга авчруулан, таван настай хүүгээ тарчлааж, хоёр настай нялх охиноо халуун тогоо руу шидэж, хөмсгийг нь зад цохисон байна. Энэ хүн аав байх эрхтэй хүн мөн үү, ийм эцэг хүн гэж байх уу. Хүүхдийн эрх байтугай хүний эрх өнөөдөр ямар ч үнэ цэнэгүй болсоны жишээ эндээс л харагдаж байна. Энэхүү байдлыг эсэргүүцэж, сайхан сэтгэлтэй твитерч залуус харгис аавынхаа халдлагад өртсөн хүүд 1 сая 500 мянган төгрөгийг хүүгийн эмчилгээнд зориулан хандивлалаа.