Таван настай хүүхдээ төрсөн эцэг нь хүйтэн мэсээр эрэмдэглэсэн жигшүүрт хэрэг өнгөрсөн баасан гаригт гарч олныг цочирдуулсан билээ. Гэвч цагдаагийнхан гэмт этгээдийг суллаж явуулснаас гэртээ очиж дахин хоёр настай охиноо зодож тарчлаасан гэх мэдээлэл ар араасаа хэвлэлийн хуудаснаа гарсаар байна. Тус хэргийг үйлдсэн гэх этгээд нь өмнө нь таван удаагийн ял эдлэж байсан гэнэ. Гэмт хэрэг гарсан өдрөөс хойш түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа.