Ерөнхийлөгчийн санаачилгаар жил бүрийн 5 болон 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" болгон зарласан. Энэ ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, албад, хороодын ажлын албаны 300 гаруй ажилтан, албан хаагчид Сэлбэ голын ай савд 1500 мод тарилаа. Ийнхүү дүүргийн хамт олон нийслэл хотоо эрүүл агаартай, эко хот болгох үйлсэд идэвхтэй оролцож өөрсдийн хувь нэмрээ орууллаа.