logo
Тайваний эрдэмтэд олон дахин ашиглаж болох “электрон цаас” бүтээжээ

Тайваний эрдэмтэд олон дахин ашиглаж болох “электрон цаас” бүтээжээ

2011/08/09
Тайваний эрдэмтэд бүтээсэн “электрон цаас”-ыг 260 дахин ашиглаж болох аж. Энэ цаасыг нэг хэрэглээд хаядаг үзвэрийн тасалбар, зурагт хуудас, рекламанд ашиглаж болох юм байна.   
Электрон цаасыг принтерээс гадна факст мөн ашиглаж болно. Хэвлэсэн зураг чинь хэрэггүй болбол арилгаад өөр шинэ зураг гаргаж болно. Электрон цаасыг гудамжны зар сурталчилгаа, үнийн шошго зэрэг хэрэглээд хаядаг зүйлд зарцуулах нь олон тонн цаас, цаашлаад цаасны түүхий болох ой хөвчийн модыг хэмнэж болох нь. “Электрон цаас нь бага зэрэг тог хэрэглэдэг. Гэхдээ электрод байхгүй учир элэктрон” хавтангаас хамаагүй хөнгөн. Дахин ашиглагддаг л болохоос яг л цаас шиг юм” гэж Аж үйлдвэрийн технологийн институтын дэд ерөнхийлөгч Жон Чан хэлсэн байна. Электрон цаасыг үйлдвэрлэгчид цаасны гаднах хальсыг солин өнгийг нь өөрчилж кодлосон байна. Ямар ч байсан үзвэрийн тасалбар, зурагт хуудас, ухуулгын хуудас гээд нэг хэрэглээд хаядаг цаасыг 260 дахин хэмнэх боломжтой болж байгаа юм.
А4 хэмжээтэй нэг ширхэг “электрон цаас” үйлдвэрлэлд шилжээд байгаа аж. Худалдан авагчид байгаль орчноо хамгаалж, “электрон цаас” худалдаж аван ногоон аянд нэгдэх байх гэж үйлдвэрлэгчид найдаж байгаа юм байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш