Улс төрийн идэвхижлийн үе ирж байна. Өөрөөр хэлбэл найр наадам хэсч, алжаал юугаа тайлсан эрхмүүд ойрын өдрүүдэд хүчтай улс төрийг хийх бололтой. Засаг төрөөрөө ч тоглож мэдэхээр чимээ анир гарсаар байна. Ямар ч байсан сонгуулийн хууль ямар нэг хэлбэрээр батлагдах нь тодорхой, Монголын улс төрд залуус, эмэгтэйчүүд хүч түрэн орж ирэх нь тодорхой болоод байгаа. Тухайлбал, Дорнодоос МАК-ын өв залгамжлагч Н.Номтойбаяр гэх залуу тэрбум тэрбумаар нь намдаа мөнгө хаяж, сонгуульдах эрхээ олж авахад асуудалгүй болсон гэнэ. Тэгвэл Дундговь аймгаас УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд агсан Ж.Наранцацралт агсны хүү Н.Соёмбо нэр дэвшихээр танигдах ажлаа эхлүүлсэн гэнэ лээ. Түүнчлэн Сүхбаатар дүүрэгт Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Цогзолмаа хүч үзэх бол Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон ч Хөвсгөлөөсөө нэр дэвшиж таарах нь. За тэгээд энэ цуваа хот хөдөөгүй үргэлжлэнэ. Харин ерөнхий сайдын зөвлөх О.Одбаяр, ЗТБХБ-ын дэд сайд А.Гансүх нар Дорноговиос үзэх залуусын тоонд зүй ёсоор орж, тус тусынхаа намдаа нэр нь хүчтэй яригддаг гэх сураг байна. Харин Дорноговьчууд залуусыг хоорондоо намчирхаж өрсөлдөхөөс илүүтэйгээр нэгдэж, нутаг орноо өөд татах нь зөв хэмээн үзэж байгаа гэсэн. Түүнчлэн тус тойрогт одоогоор УИХ-д төлөөлж буй хоёр Батсуурь дахин нэр дэвших горьдлоготой байгаа бол МАН-аас Сод Монгол группын ерөнхийлөгч Ц.Анандбазар, АН-аас одоогийн засаг ноён П.Ганхуяг нар ч яригдаж байгаа гэсэн. Дорноговийн ирээдүй, монголын ирэх дөрвөн жилийн өнгө төрхийг хэний гарт даатгах нь цаг хугацааны асуудал болоод байна.
Э.Булга
www.shuum.mn
Э.Булга
www.shuum.mn