Баянгол дүүргийн XIV хороонд гудамжинд үл таних охин гэртээ хүргэж өгч туслаач гэж гуйсны дагуу хамт явж байсан залууг гурван залуу араас нь ирж “миний найз охиныг дагуулж юу хийж яваа юм” гэх зэргээр айлган сүрдүүлж зодон гар утас , эд зүйлсийг дээрэмдэн авсан гэмт хэрэг энэ сарын 09-ний 04.00 цагийн орчимд гарсан байна. Цагдаагийнханы ажлын хэсгийн дүгнэлтээр 17-21 насны гурван залуутай, нэг охин хамтарч хувийн автомашиныг жолоочтой нь хөлсөлж шөнийн цагаар энэ хэргийг үйлддэг болохыг тогтоогоод байгаа ажээ. Мөрдөн байцаалтаар гэмт этгээдүүд 30 гаруй иргэдийг дээрэмдсэн болохыг тогтоож, энэ хэрэгт хувийн автомашинаа хөлсөлж байсан гэх гурван жолоочийг хамтран оролцогчоор шалгаж эхэлжээ.