logo
УИХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл”-ийн бүлэг хуралдав

УИХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл”-ийн бүлэг хуралдав

2013/05/14

УИХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл”-ийн бүлэг өнөөдөр /2013.05.13/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын Хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийн талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Уул уурхайн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн зэрэг тал талын төлөөллийг оролцуулж мэдээлэл сонслоо.

Тус хууль 2009 онд батлагдсан ч хуулийн хэрэгжилт тун хангалтгүй явж ирсэн байна. Хуулиар хориглосон газар нутгийн талбайд одоо ч уул уурхайн олборлолт, хайгуулын ажил зогсоогүй байгаа талаар мэдээлж, иргэний нийгмийн төлөөлөл сонирхолын зарим зөрчил байж магадгүй хэмээн үзэж, хууль хэрэгжихгүй байгаа тодорхой баримт дурдаж байв.

Бүлгийн зүгээс цаашдаа хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар сайдад асуулга тавих, энэ чиглэлээр төрийн бодлогыг илүү нарийвчлах тодорхой шаардлага байна гэж үзлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш