logo
СЕХ-ны мэдээллийг сонсохоор болов

СЕХ-ны мэдээллийг сонсохоор болов

2013/05/14
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар /2013.05.13/ энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэх зарим хуулийн төсөлд бүлгийн зүгээс хэрхэн анхаарах, судалж оролцох талаар ярилцсан байна. Тухайлбал, УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төсөлд тусгасан эдийн засагтай холбоотой тоог нягталж үзэх шаардлагатай байгаа гэж бүлгийн дарга Н.Энхболд хэллээ. МАН-ын бүлгээс “Чингис” бондын талаархи мэдээллийг олон нийтэд ил болгох хүсэлтийг Засгийн газарт удаа дараа тавьж байгаа. “Чингис” бонд, түүний зарцуулалттай холбоотой мэдээлэл ард түмэнд хаалттай байгаа учраас Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан МАН-ын бүлэг асуулт, илтгэл бэлтгэж байгаагаа мэдээллээ. Мөн удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн байна. СЕХ-ноос аймаг, нийслэл, сум, дүүргийн тойргийн хороодыг байгуулахдаа 80 хувийг нь АН-ын хүмүүсээр бүрдүүлжээ. Иймд Төрийн байгуулалтын байнгын  хорооны хуралдаанаар СЕХ-ноос зохион байгуулж ирсэн ажлууд болон хийгдэхээр төлөвлөж байгаа ажлуудын мэдээллийг энэ долоо хоногт багтаан сонсох саналыг тус байнгын хороонд хүргүүлэхээр болжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш