logo
УМБГ шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

УМБГ шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

2013/05/14

Хууль зүйн яамнаас Улсын мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг тэмцэх хэлтэст зарим шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг өчигдөр гардуулан өгчээ. Мөн хүн худалдаалах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах ажлын хүрээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудад санхүүгийн дэмжлэг үзүүлж эхэлсэн байна.  “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-ийн Дундговь аймаг дахь хамгаалах байр, “Хүйсийн тэгш эрх” төрийн бус байгууллагын Замын-Үүд дэх хамгаалах байрны үйл ажиллагааг хэвийн явуулах шаардлагатай байгаа тул дээрх санхүүжилтийг олгосон байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш