Өвөрмонголын Ордосоос гаралтай “Талын дуучин” нэрээрээ алдартай дуучин Цахар Тугчийн Урнаа манай улсад тоглолтоо хийхээр болжээ. Тэрээр энэ сарын 29-нд ДБЭТ-т “Тэнгэрийн шувуу” тоглолтоо сонирхуулахаар болсон байна. Дуучин Урнаа олон улсын хөгжмийн бүрэлдэхүүнтэй манай улсад ирэх бөгөөд “Амилал”, “Тал нутаг”, “Хөдөөд” зэрэг цомгийн бүтээлээсээ хүргэх юм байна. Сонирхуулахад, дуучин бүсгүй өмнө нь Монголд хэд хэдэн удаа тоглолтоо хийж байсан бөгөөд одоо Европод амьдардаг юм.