logo
Эдийн засагч Б.Баттөмөр: АНУ-ын зээлжих эрхийн зэрэглэл буурснаас хөрөнгийн биржүүдийн  хувьцаа үнэгүйднэ

Эдийн засагч Б.Баттөмөр: АНУ-ын зээлжих эрхийн зэрэглэл буурснаас хөрөнгийн биржүүдийн хувьцаа үнэгүйднэ

2011/08/09
Эдийн засагч Б.Баттөмөртэй ярилцлаа.
АНУ-ын эдийн засагт хямрал нүүрэлж зээлжих эрх нь буурчээ. Ингэснээр Азийн орнууд болоод манай эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?
-2009 оноос эхэлсэн дэлхийн санхүүгийн хямрал үргэлжилсээр байна. АНУ-ын зээлжэх эрх буурснаар хөрөнгийн биржүүдийн хувьцааны ханш унаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, хувьцаагаар авсан хөрөнгө үнэгүйдэж,  Ази  болон дэлхийн бусад бүх орны эдийн засагт муугаар нөлөөлнө. Гэхдээ АНУ-ын зээлжих эрхийн үзүүлэлт 3 ААА байдаг. Харин сүүлийн үеийн мэдээгээр зээлжих эрх нь 2 АА-тэй болж зэрэглэл буурсан байна. Энэ нь авсан зээлээ буцааж хугацаанд нь төлөх магадлал буурч байна гэсэн үг. Үүнээс болж бусад орны эдийн засагт онц нөлөөлөл үзүүлэхгүй.
Юунаас болоод санхүүгийн хямрал үргэлжлээд байна вэ?
 Дэлхийн зах зээлд алт, зэсийн үнэ өөрийн өртөгөөсөө давж өссөн нь нөлөөлж байна.  Тухайлбал, зэсийн өөрийн өртөг 3700 ам. доллар байхад наад зах нь нэг нугалж дэлхийн зах зээлд үнэ хүргэх атал өдгөө арван мянган ам.доллар болж өсчээ. Тиймээс зэс, алтны үнэ хөөрөгдсөн. Алт ялгаагүй өөрийн өртөгөөс давж арилжаалагдаж байна. Өнөөдрийн блүүмбэргийн мэдээнээс харахад алт 11.700 ам долларын ханштай байна.
Тэгвэл хямралыг яаж арилгах ёстой вэ?
Нэн тэргүүнд хямралыг олон талаас нь судалж үзэх ёстой. Дэлхийн эдийн засаг тэр дундаа Азийн эдийн засагт Монголын эдийн засаг нэг бүрэлдэхүүн хэсэг нь юм. Тиймээс олон  талаас нь судалж байж  хямралыг гэтлэх аргыг тодорхойлно.

Блүүмбэргээс авсан эдийн засгийн мэдээлэл


 Standard & Poor’s Америкийн зэрэглэлийг буурууллаа
АНУ түүхэндээ анх удаа ААА зэрэглэлээ алдлаа. S&P агентлаг тус улсын энэ долоо оны эхээр  хийсэн төсөв танах, өрийн дээд хэмжээг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хангалтгүй хэмээн дүгнэж улмаар  улс төрийн хувьд тогтворгүй, үр нөлөө багатай, таамаглах боломж багассан, итгэл төрөхүйц бус гэж үзэж АА+ зэрэглэлтэй болгосон байна.  Хөрөнгө оруулагчид зөвхөн ААА зэрэглэлийн бонд авах сонирхолтой. Бондыг худалдан авсны дараа нэг агентлаг худалдан авсан бондын зэрэглэлийг бууруулсан тохиолдолд тус бондыг барьж болно гэж үздэг. Хэрэв АНУ-ийн зэрэглэлийг өөр нэг агентлаг бууруулвал энэ нүсэр эдийн засаг нурж унахдаа нилээд олон “багачуудыг” дарж унах нь гарцаагүй.  Зарим агентлаг үүнээс болгоомжилж буй ч нөхцөл улам хүндэрвэл бууруулахаас өөр аргагүй. Азийн зах зээл АНУ-ын доогуур зэрэглэлээс шалтгаалан нилээд уналттай нээгджээ. Тухайлбал,  Хонгконг -2.5 хувь, Шанхай -1.12 хувь унаж нээгдлээ.
       
АНУ-ын улс төр
S&P агентлаг улсынх нь зээлжих эрхийн зэрэглэлийг бууруулж байхад ерөнхийлөгч Обама хаана байв. Цагаан ордон бараг 15 цаг ямар ч мэдэгдэл хийсэнгүй. Дараа нь цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Jay Carney АНУ-ын хоёр намын харилцан буулт хийж шийдэлд хүрсэн ажиллагаа ямар ч үр дүнгүй боллоо гэдгийг онцлон тэмдэглэсэнээс өөр зүйл хэлсэнгүй.
Бүгд найрамдахчууд зэрэглэл буурсан явдалд  ихэд уурлаж байгаа бол Демократууд ингэх нь аргагүй  гэцгээжээ. Конгрессийн олонхи болох Бүгд найрамдахчууд орлогоо өсгөх боломжтой арга хэмжээг авах гэж зүтгэж байгааг зохисгүй зүйл буюу Америкийг улам өрөнд унагах гэсэн явуургүй оролдлого хэмэн үзэж байна. Энэ байдлаар 2021 он гэхэд АНУ-ын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 85 хувьтай тэнцэх юм. Жон Боенер одоо Обамаг зардал хэмнэхгүйгээр өрийн дээд хэмжээгээ нэмбэл яасан юм бэ гэж шалгааж байна. 
Харин Обама энэ асуудал бол эрх мэдэл бүхий Демократуудыг сэрээн эх орноо хямралаас аварч болохыг үнэмшүүлэх итгэл найдварын гал юм гэжээ. Тус улсын ААА зэрэглэл Их хямрал, Дэлхийн 1, 2-р дайн, Солонгос, Вьетнамын дайн, 9/11-ний халдлагыг хүртэл тэсэж гарсан байтал энэ Обама гэдэг анхны хар ерөнхийлөгч, анхны хар толбыг Америкийн түүхэнд үлдээлээ гэж Michele Bachmann мэдэгджээ. Обама үүний хариуд улс орны санхүүгийн байдал сайн байгааг мэдэгдээд S&P тоогоо сайн бодох хэрэгтэй гэжээ.
S&P ингэж шүүмжлүүлсэнийхээ төлөө 15 улс төрийн тогтвортой байдал бий болохгүй бол ойрын 15 сарын дотор дахин зэрэглэл буурахыг сануулсан байна. Ирэх 2012 оны сонгуульд хэн улсаа аварсан нь ялагч болох нь тодорхой..

Европын төв банк интервенц хийнэ
Европын улсуудын төв банкны систем өрийн асуудлаас үүдэлтэй хямралыг номхотгох зорилгоор зах зээд шийдвэртэй интервенц хийхээр төлөвлөжээ. Евробүсийн бага хурлаар Итали, Испанийн одоогийн нөхцөл байдлыг хэлэлцэх, Франц Герман улсаас дэвшүүлж байгаа санхүүгийн реформын загварыг дүгнэх зэрэг асуудлыг авч хэлэлцжээ.  Уг хурлын дараа тус банкнаас хийсэн албан ёсны мэдэгдэлд "Европын санхүүгийн системд мэдэгдэхүйц үр дүнтэй, нэгдсэн уялдаа холбоотой, тодорхой зорилго бүхий интервенц хийнэ" гэжээ.
Франц зэрэглэл буурч магадгүй АНУ-аас илүү зэрэглэл буурах магадлалтай Франц улс зэрэглэлээ алдаагүй нь хөрөнгө оруулагчид, эдийн засагчдын гайхшралыг төрүүлж байна. Франц улс өөрийнхөө мөнгөн дэвсгэртийг хэвлэдэггүй. Зах зээлээс Франц улс ААА зэрэглэлээ дэмжих дэмжлэг тааруу авч байна. Гэхдээ Чех, Мексик, Япон, Тайланд, Малайз зэргийг бодвол үнэ цэнтэй гэж  UBS Ag-ийн шинжээч Paul Donovan үзэж байна.  Одоогоор Францын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 84.7 хувь байгаа нь Италийн 120.3 хувьтай харьцуулахад  боломжийн  юм. 2010 оны эцсээр 2.3 их наяд америк долларын өртэй байсан Францыг  Standard & Poor’s агентлаг тогтвортой гэж дүгнэжээ. Гэвч олон улсын тавцанд Франц, Итали, Бельги, тэр байтугай Их Британийн зэрэглэл буурах  ёстой гэсэн маргаан үүсээд байна. Францын Сангийн сайд Francois Baroin тус улсын Засгийн газар тодорхой арга хэмжээ авч, өрөө барагдуулах талаар Европийн бусад улсаас илүү санаачилгатай ажиллаж байгаа гэжээ.  Ерөнхийлөгч Никола Саркози парламентийн гишүүдэд бичсэн захидалдаа төсвийг тэнцвэртэй байлгахыг онцолжээ. S&P агентлаг,  Францын эрх баригчид тэтгэвэрийн системийн шинэчлэлээ баримтлахгүй, нийгмийн хамгааллын талаар дорвитой нэмэлт өөрчлөлт хийхгүй, одоогийн төсөвтөө нэмэлт өөрчлөлт оруулалгүйгээр зардлын дарамт үзүүлж тэнцвэргүй байдал бий болгож байгааг шүүмжлээд энэ хэвээр үргэлжилбэл ААА зэрэглэлийг бууруулахаас өөр аргагүй болно гэсэн мэдэгдэл хийжээ.

Япон дараагийн интервенцэд бэлдэж байна
Японы Сангийн яам иенийн ханш үргэлжлэн чангарсаар байвал дахин интервенц хийх боломжтойг мэдэгджээ. Энэ интервенц нь өмнөх интервенцийн нөлөөг хадгалах, зах зээлд онолын бус хөдөлгөөн үүсэхээс сэргийлэх зорилготой  гэжээ.
Хөрөнгө оруулагчид Европийн болон АНУ-гийн хямралаас шалтгаалан иенд хөрөнгөө даатгаж худалдаж авах нь элбэг юм. Харин Эйсүкэ Сакакибара интервенцийг үр дүнгүй арга гээд иен энэ янзаараа бол анх удаа америк долларын эсрэг 70 гэсэн ханшнаас доош орж магадгүй гэжээ.
Япон улс АНУ-г өрөө төлөх чадвартай, тус улсын үнэт цаас, хөрөнгө оруулагчдын найдварыг алдахгүй байх гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд зэрэглэл буурсан явдал Японы хөрөнгө оруулалтын бодлогод огтхон ч нөлөөлөхгүй гэжээ.

Америкийн ажилгүйдэл
Өнгөрсөн сард 117,000 ажлын байр хөдөө аж ахуйгаас бусад салбарт бий болсон  бөгөөд хувийн секторт 154,000 хүн ажилд оржээ. Ажилгүйдэл 9.2-9.1 хувь болж буурсан байна. Уг мэдээ гарах өдрийн өглөө Азийн их гулсалт гэж нэрлэгдэж байсан хувьцааны уналт өдөр тийш Ази Европийн их гулсалт гэж нэрлэгдэж байсан.
98,000 гэж таамаглаж байсан энэ ажилгүйдлийн мэдээ ийм сайн гараагүй бол бид бас томоохон глобал хямралын гэрч болж Дэлхийн их гулсалт болж мэдэхээр байлаа. Хэдийгээр америк доллар нилээд чангарч байсан ч АНУ-гийн голлох индексүүд болох Dow Jones, S&P 500, Nasdaq зэрэг индексүүд нилээд уналттай нээгдсэн юм.
Мөн АНУ-гийн зэрэглэлийг АА+ болгож бууруулсан нь санхүүгийн зах зээлд америк доллар улам үнээ алдаж алт дээд амжилтаа эвдэхэд нэмэр боллоо. АНУ-гийн ажилгүйдэл найман хувиас дээш 30 сар үргэлжилж  1930-аад оны Их Хямралтай дүйцэхүйц хэмжээнд хүрлээ. Америкийн Нэгдсэн улс сар тутамд 200,000 ажлын байр шинээр бэлддэг байсан бол одоо энэ их том тоо шиг харагдаж байна. 2008 оны хямралыг давж чадахгүй одоо болтол үргэлжилсээр байгаа нь дэлхийн эдийн засгийг сульдааж түүхэнд хамгийн томд тооцогдох хямралын үүдийг нээсэн. АНУ-гийн хувьд эдийн засгаа тогтвортой байлгахад ядаж сар бүр 125,000 ажлын байр бэлдэх хэмжээний эргэцтэй байх шаардлагатай юм.
Эрүүл мэндийн салбарт 31,000, жижиглэнгийн худалдаанд 26,000, аж үйлдвэрт 24,000 төрийн албанд 37,000 хүн ажилд орсон бөгөөд нэг цагийн цалин 10 центээр нэмэгдэж дундажаар 23.13$ болжээ.

Их-20 чуулж байна

Их Хорин гүрний сангийн сайд болон төв банкны ерөнхийлөгч нар даваа гарагт чуулж санхүүгийн тогтвортой байдал, эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэсэн арга хэмжээг шаардлагатай нөхцөл бүрдсэн үед яаралтай авахаар тохирлоо. Энэ долоо хоногоос эхлэн санхүүгийн зах зээлд илүү хянамгай хандаж онолын бус хөдөлгөөн үүсгэхгүй байх нөхцөл бололцоог ханган ажиллаж эхлэх юм байна.
Энэ асуудал Их Долоогийн хэмжээнд яригдаж байсан одоо Их Хорийн хэмжээнд авч хэрэгжүүлэхээр өргөн цар хүрээтэй ажил болжээ. Дэлхийн томоохон төв банкууд хоорондоо харилцаа холбоогоо таслахгүй, нягт уялдаа холбоотой ажиллаж байгаа аж.  Их хорийн улсуудад Аргентин, Австрали, Бразил, Канад, Хятад, Франц, Герман, Энэтхэг, Индонез, Итали, Япон, Мексик, Орос, Саудын Араб, Өмнөд Африк, Солонгос, Турк, Их Британи, Америкийн нэгдсэн улс ордог байна.
 
Зээлийн дахин худалдан авалтын зардал өснө
АНУ-ын томоохон зээлдүүлэгч “Bank of America Corp. (BAC)” хөрөнгө оруулагч нарт хандан “Fannie Mae” компаниас эхлэн “Freddie Mac” зэрэг компани хүртэл бүх компаниудын зээлийн зардал өмнөх жилийнхээс илүү өсч магадгүй байгаа тухай анхааруулсан нь тэдний нэгж хувьцааны ханш 2009 оноос хойш анх удаагаа 2 өдөр дараалан гэнэт унасантай шууд холбоотой гэнэ.
Өчигдөр Нью Иоркийн хөрөнгийн бирж дээр тус банкны нэгж хувьцааны ханш 7.5 хувиар буурсан нь “Dow Jones Industrial Average” индекс дахь хамгийн их уналттай хувьцаагаар шалгарсан бөгөөд нийтдээ 15 хувиар  доошилсон байна. Найдваргүй зээлээс болж их хэмжээний алдагдал хүлээх болсон уг банк “Түүхэндээ байгаагүй ихээр” алдагдал амссан гэж 8 сарын 4-нд гаргасан мэдэгдэлдээ дурджээ.
АНУ-ын үл хөдлөх хөрөнгөөр барьцаалсан зээлийн үйлчилгээг бие даан явуулдаг тус банк хуучин захирал Кеннет Д.Левисээс уламжлан ирсэн найдваргүй зээлийн асуудал өнөөгийн захирал Бриан Т.Моёниханы үед 30 тэрбум ам.доллартай тэнцэх болсон тухай мөн мэдээлжээ.
“Америкийн Банкыг дампууралд хөтлөх хүчин зүйлс маш олон байна. Гэхдээ бүх зүйл найдваргүй болсон гэж бодохгүй байна. Тэд одоогоор хэр зэрэг алдагдал хүлээхээ тооцоолж ч чадахгүй байгаа. Цаасан дээр гаргасан нь нүд ирмэхийн зуур өөрчлөгдөж байна” гэж Чарлотте дахь Хойд Каролинагийн Их Сургуулийн санхүүгийн профессор Тони Плат өгүүлэв.

Ханшийн Өөрчлөлт 

Америкийн банкны нэгж хувьцааны ханш анх удаагаа томоохон уналтыг үзсэн бол түүнтэй ижил үйлчилгээ эрхлэдэг “Citigroup Inc. (C)”-ын нэгж хувьцааны ханш 3.9 хувь, “Wells Fargo & Co”-ных 2.1хувь, “JPMorgan Chase & Co. (JPM)”-ынх 1 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Энэ жил Америкийн банкны нэгж хувьцааны бууралт нийтдээ 39 хувь буюу 8.17 ам.долларт хүрсэн нь үл хөдлөх хөрөнгөөр барьцаалсан зээлийн хэмжээ хэд дахин доошлон, АНУ-ын эдийн засгийн өсөлт саарч, шинэ хувьцаа худалдан авах хөрөнгөгүй болсонтой холбоотой.
Хамгийн сүүлд 2009 оны  сард банкны нэгж хувьцааны ханш дээрх үнэтэй дөхөж ирсэн бөгөөд Левис “Merrill Lynch & Co” болон “Countrywide Financial Corp”-ыг худалдаж авч байсан.
“Fannie Mae болон Freddie Mac-ыг худалдаж авахын тулд Америкийн банк хөрөнгөө өсгөх үндсэн шаардлагатай тулгарч байгаа нь тэдний эрэлт эрсдэл ихтэй байгааг харуулж байна” гэж “International Strategy & Investment Group”-ын банкны судалгаа хариуцсан тэргүүн Ед Нажариан үйлчлүүлэгч нартаа илгээсэн захидалдаа дурджээ. Моёниханы өгүүлснээр тус банк дахин энгийн хувьцаа арилжаанд оруулахгүй гэнэ.

Өмнөд Солонгос хүүгийн хэмжээгээ нэмэх ёстой

Өмнөд Солонгос бенчмаркын хүүгийнхээ хэмжээг доод тал нь 4% хүртэл өсгөж, инфляцийн эсрэг мөнгөн тэмдэгтээ сулруулах хэрэгтэй гэж Олон Улсын Валютын Сангийн ажилтан ярив.
“Бодлогоор баримтлаж байгаа хүүгийн хэмжээ аажуухан ч гэсэн хэт чангарсан нь эдийн засгийн суурийг хүчтэй байдлыг ганхуулж, мөнгөн тэмдэгтийн бодлогод сүйрэл авчирах аюултай. Хүүгийн хэмжээг 2 нэгжээр нэмэх нь эдийн засгийн уян хатан байдлыг дэмжээд зогсохгүй инфляцийн эсрэг шийдвэртэй алхам болно” гэж ОУВС-гийн эдийн засагчид тус улсын эдийн засгийн өнөөгийн байдалд хийсэн судалгааны ажилдаа бичжээ.
Өндөр өртөгтэй эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүн Өмнөд Солонгосын инфляцийг 4.7 хувьтай байсан 4 сарын дундаж түвшингээс дээгүүр хувьд хүргэсэн. Харин тус улсын төв банк ирэх 7 сарын турш энэ хязгаарлалтаа хэвээр хадгалахаар төлөвлөж байгаа аж. Солонгосын банкны удирдлагын уулзалт ирэх 8 сарын 11-нд болох бөгөөд энэ жил зээлийн хэмжээг 4 дахь удаагаа нэмэх үү үгүй юу гэдгийг хэлэлцэх гэнэ. Өмнөд Солонгосын эдийн засаг 2-р улирлаас эхлэн саарч эхлэсэн. “Бодлогын хүрээнд төв банк хүүгийн хэмжээг 3.25-4 хувьд хүргэх хэрэгтэй байна. үүнд цаг хугацаа тийм ч чухал биш” гэж Өмнөд Солонгос дахь ОУВС-гийн салбарын ахлах Субир Лол өнөөдөр болсон хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдэд ярьжээ.  Бенчмаркын хүүгийн хэмжээг зохих түвшин хүртэл өсгөх нь инфляцийг “зохих хэмжээ”-нд хүртэл барих бодлоготой тохирч, төв банкны найдвартай байдал улам өснө гэж ОУВС-гийн тайланд дурджээ. 

Хэт Доогуур Үнэлсэн Хэмжээ 

ОУВС-гийн тайланд, Өмнөд Солонгос хүүгийнхээ хэмжээг ойролцоогоор 10 хувьтай байлгавал илүү үр дүнд хүрнэ гэж дурдаад чангаралтай байгаа мөнгө тэмдэгтийн ханш “импортоор орж ирэх бараа бүтээгдэхүүнд хязгаарлалт тогтооход туслана” гэж өгүүлжээ.
7 сарын 14-нд ОУВС-гийн ажилтаны өгсөн ярилцлаганд Өмнөд Солонгосын эрх баригчид ханшийн хэмжээг зах зээл болон интервенцийн үед хязгаарлалт тогтооход амархан байхаар зорьж байна. Мөн ам.долларын эсрэг 3.7 хувийг хангалттай хэмжээ гэж үзэж байгаа.
Өнгөрсөн 2 өдрийн турш, валютын зах зээл дээр Япон болон Шведийн мөнгөн тэмдэгтийн хөдөлгөөн интервенцийн нөлөөгөөр суларч эхлэсэн ч ам.долларын эсрэг дахин чангарсан. Өмнөд Солонгосын вон, 7 сарын 27-нд ам.долларын эсрэг гурван жилийн дундажаас дээш гарч хамгийн дээд цэгээ хийн огцом чангарсан.
Ерөнхийлөгч Ли Мунг Бакын засгийн газар 1 сараас хойш инфляцийн эсрэг дайтаж, төрөл бүрийн барааны үнэд хяналт тогтоохыг хичээж байна. Энэ жил засгийн газар инфляцийн хэмжээг 3-4 хувь болгон өсгөсөн бол эдийн засгийн өсөлт нь 5-4.5 хувьтай болжээ.

Хятад ханшаа чөлөөлөх ёстой
Хэрэв Хятад улс юанийн ханшаа чөлөөлөхгүй бол аварга том гадаад валютын нөөц нь сүйрэх аюултайг төв банкны зөвлөх байсан Yu Yongding хэвлэлээр мэдээлжээ. Тэрээр ажиллаж байхдаа Хятад улсыг америк доллар их хэмжээгээр худалдан авахыг зогсоож байсан юм.
Хэрэв Хятад Америкийн өрийн хямралаас ямар нэг зүйл ойлгосон бол нэн даруй гадаад валютын хуримтлалын нөөцөд анхаарал тавих ёстой гэжээ. Харин одоо Хятадын төв банкны мөнгөний бодлогын хорооны гишүүнээр ажиллаж байгаа Xia Bin хэрэв Хятад улс юанийн ханшийг чөлөөбөл америк доллар дэлхийн нөөцийн валют хэвээр үүрд үлдэх болно гэжээ.
Нийт нөөцийнхөө 70 хувийг америк доллараар бүрдүүлсэн Хятадын төв банкийг ганц Yu Yongding юанийн ханшаа чөлөөлөхийг шаардаагүй юм. Ханшаа чөлөөлсөнөөр улам чангарах юань экспортын эдийн засгийг сүйрүүлж, дотоодын олон зуун сая тариачидыг үгүйрүүлж болзошгүй гэж Бээжин болгоомжилж байгаагаас ийнхүү хүчээр юанийн ханшийг сул барьж өөрийн үйлдвэрлэгч нартаа шударга бус давуу тал олгож байгаа билээ.

АЗИЙН ЗАХ ЗЭЭЛ 08-08

Санхүүгийн ертөнцийн түүхэн долоо хоног өнгөрч бас нэгэн түүхэн долоо хоногийг азийн зах зээл угтаж авлаа. Дэлхий нийтээр хаа сайгүй уналт үргэлжилж томоохон хямралын хэмжээнд хүрээд байна. Европийн төв банк Франц Германаас тавьж байгаа саналыг хүлээн авлаа. Итали, Испанийн бондыг үргэлжлүүлэн худалдан авсаар байна.
Их долоо форексийн зах зээлд зүй ёсны оролцооо хийхээр шийдвэрлэжээ. Азийн зах зээл нэгдсэнээр хувьцаанууд 1.5 хувь алдагдал хүлээгээд байна. Хонгконгийн биржийн хувьцаанууд -4 хувь уналттай тэргүүлжээ. Алт анх удаа нэг унц нь 1700 америк доллараас давж 1715 хүрлээ. Нефть 3 хувь унаж нэг баррель нь 83 америк доллараар зарагдаж байна. Хятадын юань америк долларын эсрэг түүхэн чангаралт хийж 6.43000 хүрсэн байна.

Азид гамшиг нүүрлэлэ
э
Азийн хувьцааны зах зээлд баасан гарагийн өглөө маш том уналт боллоо. Зарим индексүүд 4 хувиар унажээ. Японы  Nikkei -3.36 хувь, Хонг Конгийн  Hang Seng индекс -4.46 хувь, Шанхайн Shanghai -1.99 хувь, Австралийн S&P/ASX 200 индекс -3.84 хувь, Солонгосын Кospi -2.95 хувь унасан байна.
Мөн Америкийн хувьцааны ханш унасан нь 2008 оноос хойшхи хамгийн өндөр уналттай өдөр боллоо. Dow, Nasdaq болон S&P 500 индекс сүүлийн 10 өдрийн дотор 10 хувь унаад байна. Энэ бол тухайн жилийн бүх ашгийг алдсан төдийгүй нэмж хохирол хүлээсэн гэсэн үг болж байна. Уолл Стрийт баасан гарагийн ажилгүйдлийн мэдээнд найдлага тавин хүлээж байгаа юм.
Одоо хөрөнгө оруулагчид эрсдэл багатай бонд, алтанд хөрөнгөө даатгахаас өөр аргагүй болж  бай шиг байна. Шинэ Зеланд, Тайванийн индексүүд мөн ихээр унажээ. Дэлхийн улс бүрийн томоохон компаниудын хувьцааа 2008 оны хямралаас хойш байгаагүй асар ихээр унасаны жишээ нь General Motors компани гэхэд -4.3 хувь унасан. Мөн түүхий эдийн ханш унаснаас нефть нэг баррель нь 85 ам.долларт хүрчээ.
Ц.Баяр www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш