Канадын өмнөд нутагт мөсөн давалгаа сууринд түрж олон иргэдийн байрыг нураасан байна. Канадын өмнөд нутагт байдаг Дауфин нуурын эрэгт энэхүү хэрэг болсон байна. Хүчтэй салхин шуурганы аясаар нуурын мөс түрэгдэж, эрэг хавиар байрласан зуны байшингууд руу орж улмаар нураасан байна. Канадын орон нутгийн телевизийн дамжуулснаар нуурын эргээс 9 метр зайтай байрласан хашааг нурааж нэвтэрсэн мөс 27 байшинг эвдэж, тэн хагас нь бүрмөсөн нурж сүйдсэн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд байшингийн нуранга, хаягдлыг цэвэрлэсэн байна. Азаар иргэд гэмтэж бэртсэн гэх мэдээ байхгүй байна. Канадтай хил залгаа орших АНУ-д ч мөсөн давалгаа тосгон сууринд түрж орсон тухай мэдээ ирсэн байна. Миннесотагийн Миль Лэкс нуурын эрэг дээр байрлах хэд хэдэн айлын хашаа руу мөсөн түрлэг оржээ. Нуурын эрэг дээр үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр, амралтын газрууд мөсөн түрлэгээс болж тун удахгүй эхлэх загас агнуурын улиралд ашиг орлого нь буурч болзошгүй хэмээн сэрэмжилж байна.