logo
Анжелина Жоли хөхний хорт хавдраас сэргийлж хоёр хөхөө тайруулжээ

Анжелина Жоли хөхний хорт хавдраас сэргийлж хоёр хөхөө тайруулжээ

2013/05/14

Холливүүдийн алдарт жүжигчин Анжелина Жоли хөхний хорт хавдраас сэргийлж хоёр хөхөө тайруулсан хэмээн “BBC” мэдээллээ. Зургаан хүүхдийн 37 настай ээж хөх “Нью-Йорк Таймс” эмнэлэгт хагалгаанд оржээ. “Эмч нар намайг хөхний хорт хавдраар өвчлөх магадлал 87 хувь, өндгөвчний хавдраар өвчлөх магадлал 50 хувь хэмээн тооцоолсон тул би эрсэдлийг бууруулахын тулд идэвхитэй байхаар шийдсэн хэмээн” хэмээн жүжигчин бүсгүй ярьсан байна. Түүний ярьснаар хөх тайруулах ажил өнгөрсөн хоёрдугаар сард эхэлж дөрөвдүгээр сард дуусчээ. Анжелина Жолигийн ээж хөхний хорт хавдрын улмаас нас барсан бөгөөд ээжээс нь хөхний хорт хавдар үүсгэдэг хуурамч гень удамшсан тул өвчлөх магадлал өндөр байжээ. Дэлхийн хамгийн халуухан бүсгүйчүүдийн нэг нь гэгддэг Жоли эмчилгээний үеэр сэтгэл санаагаар дэмжсэн нөхөр Брэд Питтэд талархснаа мөн илэрхийлжээ. Тэрээр гурван хүүхэд төрүүлж, гурван хүүхэд үрчилж авсан өнөр бүлийн эзэн юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш