Монголын рок поп урлагийн амьд домог “Хурд” хамтлагийн цоо шинэ цомгийн бичлэг ид хийгдэж байгаа гэнэ. Хамгийн сүүлд "Хайрын салхи" цомгоо гаргаснаас хойш шинэ уран бүтээлийг нь тэсэн ядан хүлээж буй олны сонорыг мялаасан сайхан уран бүтээлүүд яг одоо стиудэд бичигдэж байгаа бөгөөд тэдний шинэ цомог нь 12 дуунаас бүрдэж байгаа ажээ.Сонирхуулахад “Хурд” хамтлагийнхан бичлэгийнхээ студийг шинэчлэн хамгийн орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглосон бөгөөд шинэ цомог нь бичлэгийн өндөр чанартайгаар хийгдэж байгаа аж. “Хурд” хамтлагийн үнэнч сонсогч фенүүдээ баярлуулах шинэ уран бүтээлийн ажилдаа шаргуу оржээ.