logo
Б.Хурцын өмгөөллийн багийг өөрчилнө

Б.Хурцын өмгөөллийн багийг өөрчилнө

2011/08/10
ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурц Англид баригдсанаас хойш 11 сарын хугацаа өнгөрөөд байна. Английн шүүх хэд хэдэн удаагийн шүүх хурлыг хийсний эцэст Б.Хурцыг Германы талд хүлээлгэн өгөх шийдвэрийг гаргасан билээ. Тэгэхээр Монголын Засгийн газар Герман тийш анхаарлаа хандуулж эхэллээ. Английн шүүх Б.Хурцыг Германы талд хүлээлгэн өгөх эсэх асуудлыг шийдсэн бол Германы шүүх энэ хүн хүн хулгайлсан буруутай эсэхийг шийдэхээр ял төлөвлөөд байгаа аж. Тэхээр асуудал нэлээд хүндэрч байгаа бөгөөд эрүүгийн шинжтэй үйлдлийн төлөө ял төлөвлөгдөөд байгаа болохоор ажлын хэсгийг ГХЯ бус ХЗДХЯ-нд төвлөрүүлэхээр болж байгаа аж. Ингээд юуны түрүүнд энэ улсын хууль дүрмийг судлах ажил эхэлжээ. Ямартай ч эхний ээлжинд өмгөөллийн багийн бүрэлдэхүүнийг өөрчлөхөөр Засгийн газраас шийдээд байгаа агаад Германы хууль эрх зүйгээр мэргэшсэн хүмүүсийг багтаа багтаахаар болжээ.

Г.Онон
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш