Засгийн газраас 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж 2016 он гэхэд дуусах ёстой. Энэ хөтөлбөрийн талаар БХБЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын гадаад харилцааны дарга Ё.Манлайбаатартай ярилцлаа
-100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийн эхэнд хот төлөвлөлтийг хийх шаардлагатай. Хот төлөвлөлт буюу Улаанбаатар хотын мастер төлөвлөгөөг олон улсын байгууллага ЖАИКА боловсруулсан. Одоогоор энэхүү боловсруулсан төлөвлөгөөнд орсон өөрчлөлт, шинэчлэлтийг хоёр тал хамтран хийж байна. Мөн ЖАИКА-гийн боловсруулсан төлөвлөгөөний дагуу Хятад, Япон зэрэг улс оролцсон гүүр, зам баригдаж шинэ хорооллын төлөвлөлт хийгдэж байна. Сая Германы талтай хамтран Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн долоон төвтэй хамтарч ажиллахаар өчигдөр тохиролцлоо. Энэ мэтчилэн манай төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд донор байгууллагууд саналаа тавьж оролцож байна. Хэрэгжүүлэх шатанд төлөвлөгөө боловсруулах сургалт хийх, санхүүжилт гаргах, хөнгөлттэй зээл олгох, тусламжийн зээл гаргах бүрэн болоцоотой байна.
-100 мянган айлын орон сууцанд ямар улс санхүүжилт хийх сонирхолтой байна вэ?
-Өнөөдрийг хүртэл 100 мянган айлын орон сууц хөтөлбөрөө боловсруулж төлөвлөлтөө хийж байхад энэ байгууллагууд оролцож байсан. Солонгосчууд Яармагийн усан хангамжийг шийдэх туслалцаа үзүүлэхээр боллоо. Германы тал Буянт-Ухаад баригдах цэвэрлэх байгууламжид тодорхой хэмжээний санхүүжилт гаргана. Азийн хөгжлийн банк тодорхой хэсэгт дэд бүтэц барих, орон сууц барихад оролцох төлөвлөгөөтэй. Эднийх хот байгуулалтын хоёр төсөл манайд хэрэгжүүлж байгаа. Эдгээр байгууллагууд бүгд санхүүгийн оролцоотой.
-Германы талтай цахилгааны эх үүсвэр бий болгоход хамтарч ажиллахаар тохирлоо гэсэн. Хэрхэн хамтрах вэ?
-Өнгөрсөн зургадугаар сард Монгол Германы Засгийн газар хоорондын зөвлөлдөх уулзалт болсон. Германы тал олон чиглэлд хамтарч тусламж үзүүлж ажиллах талаар ярьсан. Түүний дотор эрчим хүчний хэмнэлттэй орон сууц хөтөлбөр байгаа.
Энэ хөтөлбөрийг хоёр жилийн өмнө ярьж эхэлсэн. Германы талаас эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны загварыг Эко хороололд барьсан. Ганцхан Германы технологи байгаагүй. Америк, Солонгосын технологиор барьсан. Эдгээр технологид Германы тал дүн шинжилгээ хийж хамгийн сайныг нь 100 мянган айлын орон сууцанд нэвтрүүлэхээр боллоо.
-2016 он гэхэд 100 мянган айлын орон сууцыг барьж дууссан байна гээд байгаа. Одоо хэдэн барилга бариад байгаа вэ?
Хөтөлбөр одоо хэрэгжиж эхэлж байна. Энэ жил 16 мянган айлын орон сууц ашиглалтад оруулна. Хөгжлийн банкаар дамжуулан дөнгөж санхүүжилтийг хийж байна. Эхний санхүүжилтээр шинэ хорооллынхоо дэд бүтцийг бий болгох гэж байгаа. Дэд бүтэц нь шийдэгдсэн, цахилгаантай дулаантай, ус хангамж нь ирсэн газар орон сууцаа барих амархан.
-16 мянган айлын орон сууцыг хаана барих вэ?
-12 мянган айлын орон сууцыг Яармагт, 4000 мянган айлынхыг Буянт-Ухаад барина.
-Төрийн 4000 албан хаагчийг орон сууцны зээлээр хангах хөтөлбөр 100 мянган айлын орон сууц хөтөлбөртэй уялдаж байгаа юу?
- Хөнгөлттэй зээлээр орон сууц олгох 4000 айлын орон сууц хөтөлбөр хэрэгжээд дуусч байна. Цаашид өргөжөөд нийт иргэдийг моргэйжын зээлд хамруулах хөтөлбөр болж хэрэгжих байх. Иргэдийн зээл авах чадвар нэмэгдэхээр барилга барих шаардлага нэмэгдэх учир хөтөлбөрүүд уялдана.
Ц.Баяр