logo
Холбогдох яамдын сайд нарыг хуралдаанд байлцуулах нь зүйтэй гэж үзэв

Холбогдох яамдын сайд нарыг хуралдаанд байлцуулах нь зүйтэй гэж үзэв

2013/05/16
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2013-05-15/ хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр байсан ч асуудлыг хойшлуулахаар боллоо.

  Учир нь ийм чухал асуудлыг хэлэлцэхэд холбогдох яамдын сайд, ядаж газрын дарга нарыг оролцуулж байж хуралдааныг явуулах ёстой. Иймээс энэ асуудлыг хойшлуулах нь зүйтэй гэсэн А.Тлейхан гишүүний гаргасан горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш