logo
МИАТ компани тасалбарын үнээ нэмэхээр зэхэж байна

МИАТ компани тасалбарын үнээ нэмэхээр зэхэж байна

2013/05/16

МИАТ компани өчигдөр "Боинг  767-300ER" онгоц хүлээн авсан билээ. Уг онгоцоор нислэг үйлдэх болоогүй ч алсын зайнд нислэг хийхээр төлөвлөөд байгаа юм. Эх  сурвалжийн мэдээлж байгаагаар МИАТ компани шинэ онгоцтой болсонтой  холбогдуулан тасалбарын үнээ нэмэхээр ярьж эхэлжээ. Эхний ээлжинд иргэд, үйлчлүүлэгчдээс судалгаа авахаар болжээ. "Боинг  767-300ER" онгоц нь 114 сая долларын өртөгтэй бөгөөд санхүүжилтийг "Чингис" бондын мөнгөнөөс гаргаж байгаа. Тиймд үнээ өсгөж, ашгаа нэмэгдүүлэх шаардлагатай гэж МИАТ компанийн удирдлагууд үзжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш