logo
Хурдан морь унаач хүүхдийн хамгаалал-2013

Хурдан морь унаач хүүхдийн хамгаалал-2013" уулзалт болж байна

2013/05/16

Одоо Төрийн ордонд "Хурдан морь унаач хүүхдийн хамгаалал-2013" зөвшилцөх уулзалт болж байна. Энэ уулзалтаар Улсын баяр наадам дөхөж буйтай холбоотойгоор хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, хууль журманд өөрчлөлт оруулах эсэх, хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг  тусгах талаар хэлэлцэж байна. "Хурдан морь унаач хүүхдийн хамгаалал-2013" уулзалтыг Хүүхдийн төлөө үндэсний газраас санаачлан зохион байгуулж байгаа ажээ. Энэхүү уулзалт 11.00 цаг хүртэл үргэлжилэх юм байна.  

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш