logo
 “Сод Монгол” группын газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг тавина

“Сод Монгол” группын газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг тавина

2011/08/10
Маргааш “ Сод Монгол” группын газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслол Дорноговь аймгийн төв Сайншандад болно. 500 мянган тонн түүхий нефть боловсруулах хүчин чадалтай үйлдвэр энд босох нь. Гэхдээ тус группын боловсруулах үйлдвэр эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа ирэх есдүгээр сард хугацаа нь дуусах ажээ.Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө амжиж үйлдвэрийнхээ шавыг тавихаар болжээ.
Манай Улсад 1992 оноос хойш газрын тос боловсруулах чиглэлээр тухайн үеийн Үйлдвэр худалдааны яам болон одоогийн ЭБЭХЯ-нд нийтдээ 17 компани үйлдвэр байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө ирүүлж зөвшөөрлөө авсан аж. Тэдгээрээс 13 компани өнөөдрийн байдлаар санхүүгийн боломжгүй, ТЭЗҮ хийгдээгүй зэргээр огт үйл ажиллагаа явуулаагүй учраас тусгай зөвшөөрлийг нь цуцалсан аж. Одоогоор тусгай зөвшөөрөлтэй дөрвөн компани байна. “Монголсэкию”, “Сод Монгол” групп, “ MGOIL”,  “MOIL” гэсэн.
Газрын тос боловсруулах тусгай зөвшөөрийг  таван жилийн хугацаатайгаар сунгах нөхцөлтэйгөөр олгодог ажээ. Дархан-Уул аймагт баригдах “Монголсэкию” компанийн үйлдвэрийн  ажил хараахан эхлээгүй байгаа юм байна. 
Ц.Баяр
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш