logo
Эмэгтэйчүүд удахгүй зодоглохоор болжээ

Эмэгтэйчүүд удахгүй зодоглохоор болжээ

2013/05/16

Зохиолч М.Тогмид Монголын эмэгтэйчүүдийн үндэсний бөхийн “Сарны гэрэл” гэдэг холбоо байгуулсан билээ. Тэгэхээр домогт гардаг хүч тамир ихтэй бүсгүйчүүд уран мэхийг уралдуулан хийх цаг нь ирсэн бололтой. Монгол бяр ихт бүсгүйчүүд бишгүй л олон байсан гэдэг. Анх үндэсний бөхийн зодог битүү байсан аж. Харин ахынхаа өмнөөс наадамд барилдаж түрүүлсэн бүсгүйгээс болж задгай зодогтой барилддаг болсон талаархи домог Монгол гаралтай улсуудад байдаг аж. Монголын эмэгтэйчүүдийн үндэсний бөхийн “Сарны гэрэл” холбооныхон тун удахгүй үзүүлэх тоглолт хийж, дараагаар нь наадмаас өмнө гол барилдаанаа зохион байгуулах гэнэ. Гэхдээ улсын наадамд барилдахгүй юм байна. Харин одоогоор хэн хэн гэдэг бөх бүсгүй байгаа нь тодорхойгүй байна. Тив дэлхийд нэрээ дуурсгасан чөлөөт, жүдогийнхон ч байхыг үгүйсгэхгүй. Эмэгтэйчүүдийн үндэсний бөхийн холбоо байгуулагдаж байгааг сонссон зарим хүн эсэргүүцэж байгаа ч зарим нэг нь эмэгтэйчүүдийг барилдаад ирэхээр зарим нэг найраа хийж, цолонд хүрсэн бөхчүүд ичих байх хэмээж байгаа гэнэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш