АНУ-ын санхүүгийн хямрал,зээлжих эрх буурснаар манай эдийн засагт шууд нөлөөлөхгүй ажээ. Харин дэлхийн нийтийн гүйлгээнд ноёлоод байгаа ам.доллараас аль болох хамааралгүй болох ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл, манай улс валютын нөөцийн сагстай болж хамгаалалт хийх хэрэгтэй бооод байгаа юм байна. Сагстай болно гэдэг нь өөр улсын валют нөөцлөх явдал. Сингапур улс валютын нөөцийн сагстай байснаар 2008,2009 оны хямралд хамгаалалт хийж чадсан бол манай улс Хятад, Орос улстай юан, рубелээр харилцаж нөөцийн сагстай болжээ. АНУ ам.доллараа дэлхийд ноёлуулах бодлогоор их хэмжээгээр гүйлгээнд оруулдаг бөгөөд өдгөө ам.доллар ихээр нөөцөлсөн хүмүүс хохирч мэдэх юм байна. Нэг ёсондоо ам.доллар үнэгүйдэж эхэлнэ гэсэн үг. Магадгүй Америк ам.доллараа цаас болгож улмаар шинэ мөнгөн тэмдэгт гаргаж мөнгөний нийлүүлэлт ч хийхийг үгүйсгэхгүй гэж эдийн засагчид хэлж байна.
Ц.Баяр
Ц.Баяр