logo
Энэ оноос эхлэн  Бага дунд орлоготой иргэдэд дэмжлэг үзүүлэхээр болжээ

Энэ оноос эхлэн Бага дунд орлоготой иргэдэд дэмжлэг үзүүлэхээр болжээ

2013/05/16

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэв. УИХ-ын гишүүн Д.Батцогт: -Үнэт цаастай холбоотой гомдол тасрахгүй байна. Цэнхэр, ягаан тасалбартай холбоотой гомдол мөн ч тасрахгүй байна. Иргэдийг мэдлэггүйг нь далимдуулж хуурдаг явдал гардаг. Хувь нийлүүлэгчдэд ногдол ашиг хүртээдэггүй.Бид гэр бүлээрээ хувьцаагаа алдчихлаа. Аймгийн брокерийн пүүс будилуулчихсан. Үүний хохирлыг барагдуулж өгөөч хэмээн хандчихсан байдаг. Тиймээс ард иргэдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхийн тулд ямар арга хэмжээ авч байна вэ?

СЗХ-ны дарга н.Баярсайхан: -Хувьцааны асуудалтай гомдол манайд ирэх ёстой. Цэнхэр, ягаан тасалбартай холбоотой гомдол бол байнга ирдэг. 2007 онд шалгалт хийхэд иргэдээс маш их гомдол ирж байсан. Мөн “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой асуудал ч ирдэг. Гомдол ямар ч байсан шийдэгдэж байгаа. Гэхдээ үүнийг эцэслэх ёстой гэж бодож байна. Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх тал дээр доривтой ажил хийгддэггүй байсан. Харин энэ оноос Бага дунд орлоготой иргэдэд дэмжлэг үзүүлэх, иргэдэд санхүүгийн боловсрол олгох төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн төсөлтэй холбогдуулж, санал тус бүрт нь санал хураав.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш