Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Хүүхдийн чуулган болох гэж буйтай холбогдуулан өнөөдөр 15.00 цагт мэдээлэл хийхээр болжээ. Хүүхдийн баярыг угтуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Хүүхдийн чуулган зохион байгуулахаар болсон байна. Хэвлэлийн бага хурлын үеэр ХАХНХ-ын сайд С.Эрдэнээс хүүхдийн эрх зөрчигдөж байгаа болон хүүхдийн гадаад дотоод үрчлэлийн асуудлаар мэдээлэл авч болох юм байна.