logo
Томуу өвчний өвчлөл 5.4 хувьтай гарсан байна

Томуу өвчний өвчлөл 5.4 хувьтай гарсан байна

2013/05/16

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 148.907 хүн амбулаториор үйлчлүүлсэний 7.475 буюу таван хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна. Харин нийслэлийн есөн дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн нийт дуудлагын 38.5 хувийг томуу, томуу төст өвчний дуудлага эзэлсэн байна. Улсын хэмжээнд амбулаторийн нийт үзлэгт томуу, томуу төст өвчний өвчлөл 5.4 хувьтай гарсан байна. Уушгины үрэвслийн шалтгаантай томуугаар өвчлөгс өд нийт эмнэлэгт хэвтэгсдийн 623 буюу 8.9 хувь буюу өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.6 хувиар буурчээ. Лабораторийн мэдээгээр эмнэлгүүдээс харуулдан тандалтын нийт 59 сорьц хүлээн авч, шинжилгээ хийхэд нэг сорьцод томуугийн A(H1N1)pdm дэд хэв шинжийн вирус илэрчээ. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 423 өвчтөн хэвтэн эмчлэгдэж байгаагаас сүрьеэ, шар, гахайн хавдар, бруцеллёз зонхилж байгаа ажээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш