logo
Монгол Энэтхэгийн хамтарсан уул уурхайн үйлдвэр бий болно

Монгол Энэтхэгийн хамтарсан уул уурхайн үйлдвэр бий болно

2011/08/10
Энэтхэгийн 30 компани Монголд 1990-2010 оны хооронд долоон сая 527 мянган ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийжээ. Дорвитойгоос нь дурдвал, Энэтхэгийн “Жиндал Стиил энд Пауэр” компанийн салбар говьд ураны хайгуулын хоёр лиценз, “Лайт воркс” компани Шарын голд алтны жижиг ордын лиценз эзэмшиж байна. Өнгөрсөн оны байдлаар хоёр талын худалдааны эргэлт 17,6 сая ам.доллар, гадаад худалдааны баланс 16,1 сая ам.долларт хүрчээ.Эндээс харахад ойрын жилүүдэд Монголд бий болж байгаа уул уурхайн салбарын тэсрэлт Монголын эдийн засгийг 2013 он гэхэд дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засагтай орон болно гэсэн таамаглалд хүргэжээ. Дэлхийн банкны судалгаагаар 2013 он гэхэд Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн өсөлт 22,9 хувьд хүрэхээр гарсныг саяхан манай оронд айлчилсан Энэтхэгийн Ерөнхийлөгч “гайхамшиг” хэмээн нэрлэж байв. Тэрээр энэхүү гайхамшгаас Энэтхэгийн бизнесийн хүрээнийхэн санаа авах ёстойг сануулав. Монголд алт, зэс, ураны их нөөц байгаа нь Энэтхэгийн компаниудад хөрөнгө оруулах бололцоо олгож байгааг онцолсон.  Энэтхэгийн тал Монголоос нүүрс, зэс, ноолуур, ноос, хувцас, арьс шир, хайлуур жонш, өнгөт металл авч, уул уурхай, эмийн үйлдвэр, автомашины эд анги, төмрийн үйлдвэрлэлийн чиглэлээр хамтарсан хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд барьж болно гэдгээ илэрхийлсэн.
Ц.Баяр
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш