logo
Туул голын эрэг дагуух цэвэрлэх байгууламжуудыг хаана

Туул голын эрэг дагуух цэвэрлэх байгууламжуудыг хаана

2013/05/16

Нийслэлийнхний ундны эх үүсвэр болсон Туул голын эрэг дагуу элс, хайрганы 84 карьер ажилладаг ажээ. Туулыг хамгаалах үүднээс эдгээрийг хаах талаар олон жилийн өмнөөс ярьж байгаа ч өнөө хэр ажил хэрэг болоогүйн шалтгааныг салбарын сайд ийн тайлбарлаж байна. -Карьеруудыг ээлж дараатай хаах шийдвэр хэдийнэ гарсан. Бүгдийг нэг зэрэг хааж орхивол барилгын салбарынхан хайрганы эрэлд гарч, тэр хэрээр орон сууцны үнэ нэмэгдэх нэг үзүүлэлт болох вий гэдгээс болгоомжлон ээлж дараатай хааж байгаа. Голын хайргыг уулын дайргаар орлуулах талаар яригдаж байгаа. Дайрга олборлохын тулд тэсэлгээ хийх нь хотын орчимд чичиргээ доргилт үүсэх, тоос шороо босох сөрөг талтайг мөн судалж байна. Ямартай ч алсдаа зам, барилгад хайрга бус дайрга нийлүүлдэг болно гэсэн хариулт өглөө. Дайргыг хүн ам төвлөрсөн газраас олборлох боломжгүй. Тиймээс чухам хаанаас олборлох вэ гэдгийг газар хөдлөлийн зураглал, тэсэлгээ хийх аргачлал зэргийг боловсруулсны дараа олон нийтэд мэдээлэх юм байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш