Нийслэлийн Баянзүрх дүүргийн III хороо, бидний нэрлэж заншсанаар Сансарын тунелийн 51 дүгээр байрны орцонд мөнгөн ус алдагдсан талаар эх сурвалж мэдээллээ. Энэ талаар тодруулахад Нийслэлийн онцгой байдлын газарт өнөөдөр мөнгөн ус алдагдсан гэх дуудлага 10.20 цагийн үед иржээ. Энэ дагуу Аврах ангийнхан болон цагдаагийн албан хаагчид тухайн газар дээр очиж ажиллаж байгаа юм байна. Хэдхэн хоногийн өмнө "Сэлбэ" голын эрэг дээр мөнгөн ус асгасан байхыг нь олж тогтоосон. Одоогоор мөн л шинжилгээнд өгч, хэргийг шалгаж байгаа билээ.