Жин жингийн дэлхийн шилдэг 16 бөх оролцдог “Мастерс” тэмцээнийг энэ сарын 25, 26-нд ОХУ-ын Тюмень хотод зохион байгуулах юм. Өндөр зэрэглэл бүхий уг тэмцээнд манай улсаас 16 жүдоч оролцохоор болжээ. Үүнд, эрэгтэй дөрвөн жингийн ангилалд найм, эмэгтэй таван жинд мөн найман тамирчнаа оролцуулах юм. Хэрэв шилдэг 16 тамирчны дотор тэмцээнийг зохион байгуулагч орны жүдоч багтаагүй тохиолдолд тухайн жинд 17 бөх өрсөлдөж болох дүрэмтэй. Мөн шилдэг 16-д багтсан ч ямар нэгэн шалтгаанаар тэмцээнд оролцох боломжгүй бол чансаанд доор бичигдсэн тамирчид ч оролцох боломжтой ажээ. Уг тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна.
ЭРЭГТЭЙ:
60 кг: Д.Амартүвшин /№3, 1170 оноо/, Г.Болдбаатар/№10,730/
66 кг: Д.Төмөрхүлэг /№1, 1570/, С.Мияарагчаа/№17,560/
73 кг: С.Ням-Очир /№1, 1130/, Х.Цагаанбаатар/№8,746/
100 кг: Б.Тэмүүлэн /№3, 1056/, Э.Энхбат/№26,422/
ЭМЭГТЭЙ:
48 кг: М.Уранцэцэг /№11, 698 оноо/, Г.Отгонцэцэг/№19,522/
52 кг: А.Цолмон /№14, 536 оноо/, М.Бундмаа /№15,516/, Б.Бат-Эрдэнэ /№18,456/
57 кг: Д.Сумъяа /№8, 810/
63 кг: Б.Мөнгөнчимэг/№30, 334/
70 кг: Ц.Наранжаргал /№12, 678/