Хамтын халуун сэтгэл нэгдлийн залуус энэ сарын 18-нд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн урд жижиглэн бараа зардаг нэгэн эмээд туслахаар болжээ. Тэрээр 12 жил энэхүү жижигхэн бизнесээ хийж байгаа аж. Тус нэгдлийн залуус уг эмээд туслан гэр барьж, хашааг нь цэвэрлэн өөрсдийнхөө хэрээр тохижуулж өгөхөөр болсон байна. Тэд өмнө нь хатуу эцгийн хэрцгий тамлалд өртсөн таван настай хүүд хандивын гараа сунгаж, түүний ар гэрийнхэнд сэтгэлийн дэм өгсөн ажээ.