Талибууд өнгөрөгч бямба гаригт Афганистаны Вардак мужийн Саид Абад дүүрэгт Америкийн армийн нисдэг тэргийг устгасны улмаас 30 Америк цэрэг, Афганы аюулгүйн хүчний долоон албан хаагч, нэг хэлмэрч амь үрэгджээ. Ням гаригт Америк Афганистаны хүчнийхэн Талибуудын халдлага болсон газар нутагт зэвсэгт босогчидтой тулалдсан байна. Энэхүү тулалдаан болж байх зуур НАТО ачаа тээврийн нисдэг тэрэгний үлдэгдэл хэсгүүдийг шилжүүлэх ажлыг эхлүүлжээ.
Вардак мужийн төлөөлөгч Шахидула Шахид ослын дараа цогцсуудыг болон нисдэг тэрэгний хэсгүүдийг шилжүүлэх ажиллагаа явагдаж байгаа тухай мэдэгджээ. Түүчлэн Талибуудыг хөнөөсөн тухай мэдээлэл гарсан байна.
Талибууд бямба гаригийн өглөө Чинук нисдэг тэргийг устгасан нь Афганд 10 жил байлдааны ажиллагаа явуулсан Америкийн хүчний хувьд томоохон гарз хохирол боллоо. Нисдэг тэргээр явж байсан Америк цэргүүдийн бай нь зэвсэгт бүлэглэлийн нөлөө бүхий хүн байсан гэж таамаглаж байна. Гэхдээ энэ талаар албан ёсны мэдээлэл гараагүй байгаа юм.
Ийнхүү Холбоотны хүчин Афганаас цэргээ татаж эхлээд байгаа энэ үед Талибууд энэ мэт халдлага үйлдэж байгаа нь Афганчууд бие даан аюулгүй байдлаа хамгаалж чадах эсэхэд эргэлзэхэд хүргэж байгаа юм.
Э.АМАР