logo
“Шар хантаазтан”-ууд 800 мянган төгрөгийн цалинтай болно

“Шар хантаазтан”-ууд 800 мянган төгрөгийн цалинтай болно

2013/05/17

Нийслэл хотыг өнгөтэй, цэвэр цэмцгэр байлгах ажлыг хариуцдаг ТҮК-ийн ажилчид тун удахгүй 800 мянган төгрөгийн цалинтай болох юм байна. Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сард Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр батлагджээ. Уг хөтөлбөрт нийтийн эзэмшлийн зам талбайн үйлчлэгч нарын цалинг 800 мянгад хүргэнэ гэсэн заалт тусгагдсан байгаа аж. Учир нь хоёр ээлжээр ажилуулахад ажилчдын тоо хангалтгүй байгаа юм байна. Тиймээс Хот тохижилтын газрынхан төвийн зургаан дүүргийн ТҮК-ийн ажилчдын дундаж цалинг нэмэхээр болжээ. Сонирхуулахад, “шар хантаазтан”-уудын дундаж цалин одоогоор 500-730 мянга гэнэ. Тэд өглөөний 05.00 цагаас оройны 19.00-20.00 цаг хүртэл нийтдээ 366 нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг цэвэрлэдэг юм байна.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш