Рок дуучин Н.Сүндэръяа “Mongoliod media” хэмээх видео, фото чиглэлийн студи байгуулсан аж. Тэрээр анх “No Doors Castle” цомгоо гаргаж, рок дууны ертөнцөд өөрийн байр сууриа тодорхойлоод байсан юм. Гэвч түүнээс хойш уран бүтээлээсээ түр чөлөө авч алсын орныг зорьсон билээ. Харин эх орондоо эргэж ирснээр үнэнч фенүүддээ шинэхэн уран бүтээлээрээ бэлэг барихаар эрчимтэй ажиллаж байгаа сурагтай.