logo
Бэйонси тоглолтоо хойшлуулжээ

Бэйонси тоглолтоо хойшлуулжээ

2013/05/17

Бэйонси Бельги улсад хийхээр төлөвлөөд байсан тоглолтоо хойшлуулжээ. Түүний биеийн байдал муу, ядарч сульдсанаас гадна шингэний дутагдалд орсон гэдгийг тоглолтыг зохион байгуулагчид албан ёсоор мэдэгдсэн байна.  Дуучин бүсгүй “Mrs Carter” аялан тоглолтынхоо хүрээнд Антверп хотод хийхээр төлөвлөсөн шоугаа ийнхүү цуцалсан байна. Бэйонси болон түүний тоглолтыг зохион байгуулагчийн зүгээс шоуг дахин товлож хийх болно гэдгээ мэдэгджээ. Sportpaleis веб сайтын дамжуулсан мэдээлэлд, “Бэйонсиг ядарч сульдсанаас гадна шингэний дутагдалд орсныг эмч нар мэдэгдээд, түүнд амрахыг зөвлөсөн” гэсэн байна.   Цаашид аялан тоглолтыг үргэлжлүүлэх эсэхээ шийдэхийн тулд тэрээр эмч нарын мэдэгдлийг хүлээж байгаа аж. Зарим эх сурвалжууд Бэйонсиг дахин хөл хүндтэй болсон гэж таамаглаж байгаа ч тэрээр энэ цуурхалд хараахан ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Тэрээр охин Блү Айвигаа төрүүлснээс хойш шоу бизнес, хөгжмийн ертөнцөд эргэн ирснээ харуулах гэж аялан тоглолтоо эхлүүлээд байсан ч ийнхүү түүний биеийн байдлаас болж хойшиллоо.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш