logo
Халаасны хулгайчид та боломж бүү олго!

Халаасны хулгайчид та боломж бүү олго!

2013/05/17
Халаасны хулгайд өртөгсдийн 80% нь эмэгтэйчүүд байдаг. Үнэ ихтэй, томоохон бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах, алс хол газар явах гэж байгаа хүмүүсийн анхаарал ихээхэн сарнидаг тул мөнгө болон баримт бичгээ амархан алддаг!

Мөнгө, түрийвчээ олон хүний дэргэд бүү гарга, бүү тоол. Банк, ATM төхөөрөмжөөс их хэмжээний мөнгийг ганцаараа бүү ав. Бэлэн мөнгө ихтэй үедээ хүн ихтэй, үйлчилгээний газраар бүү яв. Мөнгө, картнуудаа түрийвчиндээ бөөнөөр нь чихэж явах хэрэггүй. Хэрэглэх хэмжээгээрээ урьдчилан бэлдэх, хэсэг хэсгээр нь өөр өөр газар хадгал. Мөнгө, баримт бичиг хувцасны дотор халаасны цахилгаан, товчтой халаас найдвартай. Гэхдээ та гадуур хувцасаа сандалдаа тохоод мартчихгүй бол!

Автобус, троллейбусны хаалганы ойролцоо бүү яв. Хулгайч нар хамгийн сүүлд сууж голдуу хаалганы ойролцоо явдаг. Биеийг тань налж, шахаж буй хүмүүсээс аль болох зайтай зогс. Хулгайч ганцаараа хулгай хийх нь цөөхөн байдаг. Ихэвчлэн бүлэглэн нэг хэсэг нь халхалж, нөгөө нь таны анхаарлыг сарниулж гурав дахь нь хулгай хийнэ.

Халаасны хулгайч нар ихэвчлэн согтуу, өвчтэй эсвэл хэлгүй, хараагүй хүний дүрд тоглон, мөргөх, шүргэх, хөл дээр чинь гишгэх байдлаар анхааралыг чинь сарниулдаг. Хулгайч ямар нэгэн зүйлийг чинь хулгайлсныг мэдээд барьж авсны дараа түүний гарыг хар. Түрүүвчийг чинь газар руу сэмхэн шиддэг, эсвэл дамжуулдаг аргатай.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш