Программистын ядуурал:
Программистын ядуурлын 4 үе шатууд:
1. Апгрейд хийх мөнгөгүй болох
2. Хүүхэнд зарах мөнгөгүй болох
3. Талх авах мөнгөгүй болох
4. Муураа kitekat-аар тэжээх
Бурхны шинэ ажлын сураг:
Бурхан байдаг нь үнэн. Гэхдээ тэр өөр домены админаар ажилладаг ...
Саналаа өгсөн нь:
Интернетчин сонгуулиа өгөхөөр ирэв. Түүнд саналын хуудсыг өгсөний дараа тэрээр хуудсаа хуульж бариад баахан гайхсаны эцэст ширээн дээрээ буцаж ирэв
- Би ер ойлгосонгүй - хаана нь тоншиж саналаа өгөх юм бэ?
Бэхмаа андуурсан нь
Дарга нарийн бичигт хоер дискет өгөв :
- Бэхмаа чи энэ дискетыг энэ цэвэр дискет рүү хувилаад өгдөө .
Хэдэн минутын дараа Бэхмаа орь дуу тавин гүйн орж ирэв:
- Даргаа цэвэр дискетыг ксерокс зажилчихлаа!
Хакеруудын дайралт:
Мэдээллийн агентлагийн мэдээнээс:
"Монголын бүлэг хакер Бурхан багшийн гол сервэрийн хамгаалалтыг эвдэж өөрсдөдөө мөнхийн амьдрал, хязгааргүй мөнгийг тавьжээ ".
Будилсан нь:
Гөлөөнөө өглөөний хоолоо цадтал идсэнийхээ дараа компьютерынхаа өмнө тухлан сууж байнга үзэх дуртай интернетын порносайтадаа айлчлав.
- Хүүеэ чи?! – Өнөөдөр ажилдаа явахгүй юм уу? гэж эхнэр нь хэлэв.
- Ээ бурхан минь! Би тэнд аль хэдийн оччихоод байна...
Шинэ хувилбар:
Microsoft компани "Windows”-ын эмэгтэйчүүдэд зориулсан хувилбарыг гаргав. Түүний ердийнхөөс ялгарах гол ялгаа нь - "Yes" эсвэл "No" гэдэг хоер товчийг - "Maybe /магадгүй/ гэсэн ганц товч болгон өөрчилсөн байна..."
Буруу ойлгосон нь:
Программист бааранд пиво ууж сууна. Түүн дээр нэгэн хүүхэн ойртож ирэв:
- Хэрэв чи өнөөдөр сайхан амрахыг хүсэж байгаа бол танилцъя, намайг Эрвээхэй гэдэг..
- Хэрэв би өнөөдөр сайхан амрахыг хүсэхгүй байгаа бол чамайг хэн гэдэг вэ?
Эмчийн алдаа:
Админ нүдний эмчид үзүүлж байна:
- Хамгийн доод мөрийг уншдаа.
- Доктор, та буруу кодолсон байна .
Эхнэрээ сонсох гэсэн нь:
Пpогpаммистад эхнэр нь кофе авчирч өгөв. Тэрээр монитоpос нүд салгалгүйгээр ууртайгаар :
- Би сахаргүй уухыг тэвчиж чадахгүй нь !
- Мэдэлгүй яахав хайр минь Яав?.
- Хн...Би зүгээр чиний хоолойг л сонсох гэсэн юм...