logo
 Орон сууцжуулах төсөлд бондын хөрөнгөөс дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ

Орон сууцжуулах төсөлд бондын хөрөнгөөс дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ

2013/05/19

Иргэдийг орон сууцжуулах ажлын хүрээнд "Байшин үйлдвэрлэх комбинат-1" төсөлд шаардагдах санхүүжилтийн гуравны нэгийг "Чингис бонд"-ын хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан шууд зээлийн гэрээ хийж, санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.

Бодлогын зөвлөлөөс Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөр санхүүжүүлэхийг зөвлөсөн төслүүдийн дотор дээрх төсөл багтсан юм. Угсармал хавтгаалжин барилгын үйлдвэрийн энэ төсөл жилд нэг ээлжиндээ 5000 айлын орон сууц угсрах хүчин чадалтай, 2500 ажлын байр шинээр бий болгох боломжтой. Төслийн нийт хөрөнгө оруулалт 40 сая ам.доллар, үүнээс 14 сая ам.долларыг бондоос санхүүжүүлэх юм.

Тус үйлдвэр жилдээ 30 000 м3 төмөр болон цул бетон эдлэл үйлдвэрлэх, 2000 тонн арматурт бетон боловсруулах хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж, 200 гаруй нэр төрлийн төмөр бетон эдлэл үйлдвэрлэж байна. Мөн 5000 тонн цементийн, 7000 м3 элс хайрганы, 6000 тонн арматурын агуулахтай, дулаалгын материалын агуулах 12 салаа төмөр замтай.

Байгаль экологид хоргүй материал ашигладаг, эдийн засагт хэмнэлттэй, богино хугацаанд хурдан, чанартай, олон тооны барилга барих боломжтой тус комбинатын үйлдвэрлэлдээ ашиглаж буй хананы хавтан барилгын өртгийг бууруулахад чухал үүрэгтэй. Үүнээс гадна нэгж талбайн даах ачаалал хамгийн өндөр, барилгын хана хоорондох урт зайг тулгуургүй барьснаар ашигтай талбайг нэмэгдүүлэх боломжтой, хана тааз нь шууд будаж болох гөлгөр гадаргуутай гээд олон давуу талтай. Мөн галд онцгой тэсвэртэй, газар хөдлөлтийн 8-9 баллыг даах чадалтай учраас аюулын эрсдлийг ихээхэн бууруулдаг байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш