Засгийн газрын 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
- - Сумдын хөгжлийн загвар боловсруулах ажлын хэсгийг Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатараар ахлуулан байгууллаа. Сумдыг таван ангилалд хувааж нийгмийн үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрийн барилга байгууламжийн нэг маягийн загвар зураг, төсөв боловсруулж, саналаа энэ оны 6 дугаар сарын 17-ны дотор Засгийн газарт танилцуулахыг Ажлын хэсэгт далгалаа.
-
- - Дипломат албан паспорттой иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Перу болон Кувейт улсуудын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа. Ингэснээр дипломат албан паспорт эзэмшигчид 90 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих эрх нээгдэж байна. Одоогийн байдлаар манай улсын дипломат, албан паспорт эзэмшигчид 17 оронд визгүй зорчиж байна.
-
- - Түлш, эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын 2013-2014 оны нүүрсний аюулгүйн нөөц, өвөлжилтийн бэлтгэл хангахад чиглэсэн арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
-
- - Залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан Засгийн газрын үндэсний хороо байгуулахаар шийдвэрлэлээ. Энэ хороо залуучуудын хөгжлийн асуудлаар үндэсний хэмжээнд бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих чиг үүрэгтэй ажиллах юм.
-
- - Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Ариунсанг томиллоо. Б.Ариунсан нь Улсын халамжийн газрын дарга, Татварын ерөнхий газрын дэд дарга, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд, Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан юм. Мөн ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Ш.Солонгыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.