Умард солонгос дунд тусгалтай гурван баллистик пуужинг Япон тэнгисийн дагуух өөрийн эргээс хөөргөжээ. Өмнөд солонгосын БХЯ - ны уламжилснаар,өнгөрсөн Бямба гарагийн өглөө хоёр пуужин хөөргөсөн бөгөөд бас нэгийг үдээс хойш хөөргөжээ. Хөөргөсөн пуужингуудын төрлийг тодруулаагүй аж. Сөүлийн эрх баригчидийн тушаалаар өмнөд солонгосын зэвсэгт хүчин Умардын үйл ажиллагаатай холбогдуулан дээд зэргийн байлдааны бэлэн байдлын дэглэмд байна.
4-р сарын эхэнд Умард солонгосын дунд зайны “Мусудан” төрлийн баллистик пуужингийн тухай таамаглалууд гарч эхэлсэн билээ. АНУ болон Өмнөд солонгосын 4, 5 –р саруудад хамтарсан цэргийн томоохон сургуулилтуудыг явуулах болсны улмаас Умард солонгос хатуу мэдэгдлүүд хийж байсан бөгөөд үүнээс болж Пхеньян болон Сеулын хоорондын харилцаа нь эрс хурцадсан юм.