logo
Өмнөдийнхөн Умард солонгосын дүрвэгчдэд хатуу ширүүн ханддаг тухай ярьжээ

Өмнөдийнхөн Умард солонгосын дүрвэгчдэд хатуу ширүүн ханддаг тухай ярьжээ

2013/05/19
Өмнөд солонгосын эрх баригчид умардын дүрвэгсдийг сурталчилгааны кампанит ажилдаа янз бүрийн зорилгоор ашиглахыг чарамайж байна. Энэ тухай Пхеньянд болсон хэвлэлийн бага хурал дээр эх орондоо буцаж ирэхээр шийдсэн хуучин Умардын иргэд ярьжээ. Энэ тухай 60 настай Кан Кён Сук болон өөр хоёр эрэгтэй Ким Кён Ок, Ли Хёк Чхоль нарын ярьсныг бямба гаригийн орон нутгийн хэвлэлд нийтэлжээ. Тэдний ярьнсаар, Хятад улсын нутаг дэвсгэрт Өмнөд солонгостой хамтран ажилладаг зууч байдаг аж. Тэд “Тэнд ирсэн умардын иргэдийг мөнгөөр худалдан авах болон тэдэнд заналхийлэх замаар өмнөдийн “нэр хүндтэй байгууллагуудад” шилжүүлдэг байна. Тэнд тэдгээр хүмүүсээс дээд зэргээр тагнуулын үнэтэй мэдээ, мэдээллүүдийг “шахаж” олж авдаг.

Ким Кён Ок "Умардаас дүрвсэн хүмүүс нь байнга доромжлол хүлээдэг бөгөөд тэднийг ялгаварлан гадуурхахаас гадна тэдэнд хамгийн доод цалинтай ажил өгдөг нь тэдний эрхийг зөрчдөг аж. Өмнөд солонгосын эрх баригчид эх орондоо гэмт хэрэг хийсэн хүмүүст илүү сайн ханддаг" хэмээн ярьжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш