БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны эхнэр болох Ли Соль Жу олон нийтийн өмнө тэр болгон ил гараад байдаггүй нэгэн. Өмссөн хувцас, биеэ авч яваа байдлаараа ч хэн нэгэн өөлөөд байхааргүй үзэсгэлэнтэй бөгөөд даруухан бүсгүй. Гэвч түүнийг даган мөрдөж, юу хэрэглэж, хаана явж байгааг мөрддөг хүмүүс цөөнгүй. Саяхан түүнийг олон нийтийн нэгэн арга хэмжээн дээр барууны нэрд гарсан "Christian Dior"-ын гар цүнхээр гангарсан байсан тухай мэдээлжээ. Тэрээр нөхрийнхөө хамт нэгэн ёслолын арга хэмжээнд оролцохдоо хар өнгийн гар цүнх барьсан байсан байна.