Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа МИД төслийн хүрээнд Малын эрсдэлийн даатгалын борлуулалтыг жил бүрийн 4 сарын 1-нээс 6 сарын 30 хүртэл зохион байгуулдаг. Энэ хугацаанд энэ жилээс эхэлж сум бүрт төслийн сургагч багш бэлтгэж ажиллахаар болсон байна. Тиймээс шинээр томилогдож буй сургагч багш нарт Малын индексжүүлсэн даатгалын талаарх үндсэн ойлголт, ерөнхий зарчим, малын эрсдлийн даатгалын баталгааг хэрхэн бичих, даатгалын хураамжийн тооцоог хэрхэн хийх болон сумдад хэрхэн ажиллах, малчдын дунд олон нийтийн арга хэмжээг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өглөө.
Малын эрсдлийн даатгалын эрчимжүүлэх, идэвхижүүлэх зорилгоор энэхүү гэрээт борлуулагчид 2 сарын хугацаанд ажиллана. Ингэхдээ сумынхаа нийт малчин өрхийн 50-аас доошгүй хувьд сургалт хийж, нийт малчдын 15 хувийг даатгалд хамруулсан байх ёстой. Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймгийн 15 сумдад СЗХ-ноос эрхээ авч, малын эрсдлийн даатгал хийж байгаа даатгалын 3 компанийн 72 төлөөлөл байгаа бөгөөд сургагч багш нар эдгээр төлөөлөгч нартай хамтран ажиллах юм байна.