logo
Елена Исинбаева Очир-эрдэнийн шатны тэмцээнээс  алтан медаль авлаа

Елена Исинбаева Очир-эрдэнийн шатны тэмцээнээс алтан медаль авлаа

2013/05/20
Олимпийн хоёр удаагийн аврага Елена Исинбаева Шанхайд олон улсын лигийн Очир-эрдэнийн шатны тэмцээнд ялалт байгуулж алтан медаль авлаа. Энэ бол түүний 2013 он гараад оролцсон анхны тэмцээн юм. Бямба гаригт Исинбаева хоёр дахь удаагийнхаа оролдлогоор 4,70 м өндөрт харайжээ. Хоёрдугаар байранд америкийн тамирчин Мэри Саксер орсон бөгөөд тэр 4,60 харайсан. 4,55 метрийн өндрийг авсан Гуравт германы тамирчин Зилька Шпигельбург оржээ. Исинбаева нь Лондонгийн Олимпийн наадмаас хүрэл медаль хүртснийхээ дараа өвлийн хөнгөн атлетийн тэмцээнийг алгасхаар шийдсэн байна. 30 настай алдарт тамирчин бүсгүй 8-рсарын 10-18-ны өдрүүдэд Москвад зохиогдох ДАШТ дээр хүчээ сорихоор төлөвлөж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш