logo
Оросууд монголчуудын тухай иймэрхүү онигоо зохиожээ

Оросууд монголчуудын тухай иймэрхүү онигоо зохиожээ

2013/05/20
ОРОСУУД хорвоогийн хамгийн тэнэг үндэстнээр чукча нарыг тодруулж мянга мянгаар нь онигоо зохиосныг бид сайн мэднэ. Бид ч түүнийг нь ярьж хөхрөлдөн муусайн чукча нарыг өөрийн мэдэлгүй оросуудтай нийлж бахаа ханатал доромжилсон доо. Одоо ч хэвээрээ. Биднийг тийн хөхрөлдөж байх хойгуур ах нар тэнэгийн тооноос чукча нараа хасч тэтгэвэрт нь гаргаад шинэ тэнэгүүдийг тодруулан доромжлох болсоор бас ч олон жилийн нүүр үзэж байна. 

     Тэр нь өнөө хамт нийлж хүн дээрэлхэлцдэг байсан монгол дүү нар нь юм. Оросын хамаг авхаалжтай, сэргэлэн толгойтой, алиа хошин залуус нийлж хүн явуулж шоолж хөхрөлдөн, хэн нь хүн их инээлгэхээ үзэхээр уралддаг КВН (Манайхан “Авхаалж сэргэлэнчүүдийн клуб” гэж орчуулан нэрлээд зурагтаар их үздэг байсан) нэвтрүүлэг одоо оросуудын хамгийн хайртай, хамгийн их үздэг телевизийн шоуны нэг болжээ. Өнөө цагийн КВН-чүүдийн хувьд тэнэгийн жишээ нь яах аргагүй монгол хүн болсон байна. Монголчууд ингэж алингаа алдсан байна, ингэж хөгөө чирчээ, ингэж ч мангартав гэсэн онигоо, шог яриагүй КВН-ийн дугаар байхаа больжээ.

 

   Монголын тэнэгийг дуудахгүй бол энэ тэмцээн, тэмцээн биш болсон юм шиг. “Монголын шигшээ” гэж КВН-ийн баг хүртэл гарсан байна. Ижил хавийн жижигхээн хот Заволжьегийн энэ баг хоёр хүнтэй. Хоёр хүн ч хоёрдохгүй, манийгаа сайхан доромжилно оо. Үгүй яаж ч хоёрдохов, цаадуул нь ч бүгд муусайн дүү нар биднийгээ ээлж алгасахгүй “магтан дуулна”. Оросын телевиз үзэж чаддаг манайхны нэг нь энийг үзээд янз бүр болж л байдаг байх. Харин үзэж чаддаггүй заримд нь Оросын хурц ухаантнууд юунд инээд нь хүрдэг, маниараа яаж бах таваа хангаж байдгийг сонирхуулахад илүүдэхгүй байх аа. Өнгөрсөн жилийн КВН-ээр гарсан шогуудын зарим нь доор байна.

- Хамгийн сүүлийн үеийн мэдээ танилцуулья. Монголчууд ерөнхийлөгчөө мессэжээр санал өгч сонголоо.

- Монголд гадаад үзэмжиндээ сэтгэл зовсон мянга мянган хүн гудамжиндаа гарчээ.

- Монголд саяхан болсон баяраар, аз жаргалтай ирээдүйн тухай ээлжит баярын цуу яриа тарав.

- Ганц литр никотиноор бүх Монгол орныг идэх юмгүй, зорчих унаагүй болгож болно.

- Монголд туялзуур жадны хоёр дахь удаагийн тэмцээн болов. Эхний тэмцээнд амь үрэгдсэн шүүгчийн дурсгалд уг тэмцээнийг зориулжээ.

- Монголын хөл бөмбөгийн шигшээ баг тэмцээнд долуулаа оров. Учир нь тоо тоолж чаддаг дасгалжуулагч нь өвджээ.

- Монголд миссийн тэмцээн болж өнгөрөв. Ельцинийг хамгийн сайн дуурайн элэглэж, өрсөлдөгчдөөсөө хамгийн хол харайсан Кираимова Булбул хэмээх эмэгтэй түрүүлжээ.

- Монгол цөмийн гүрэн байхаа болилоо. Урьд шөнө нэг хүн нууц баазад нь нэвтэрч цөмийн бөмбөгийг нь задлаад хамаг дарийг нь хусчихжээ.

- Монголд Интернэт нээгдлээ. Гэхдээ монголчууд Интернэтэд ганц ганцаараа орохоос болгоомжилж байна.

- Хоёулаа онгоцонд суух уу? - Больж үхье, нэг мал нь Монгол руу аваад нисчихвэл яах юм бэ? - Монгол руу албатай юу, Швед нисч болно биз дээ. - Нэг мал нь гэж хэлээд байхад чинь!

- Монголын Засгийн газар төсвөө хоёр дахин нэмэгдүүллээ. Яахав, 10 доллар гэдэг чамлахгүй чанга атгавал их мөнгө.

- “Монголын Мисс” тэмцээн эмгэнэлт явдлаар өндөрлөв. Эхний оролцогчийг тайзан дээр гарч ирэхэд үзэгчид үймэлдэж, улмаар 50 хүн даруулж үхэв.

- Монголын агаарын зэвсэгт хүчин, өөрөөр хэлбэл Монголын нутгийн дээгүүрх үүл өчигдөр хүчтэй салхинд сарнин алга болжээ.

- Монголын зэвсэгт хүчний удирдлага алиманд төмөр агуулагддагийг мэдэж аваад алимаар танк үйлдвэрлэхээр шийдэв.

- Москвад кондуктороор ажилладаг монгол, одоо болтол оросуудаас татвараа хурааж байна гэж боддог гэнэ.

- Украин Монголд 100 ширхэг “Славута” машин (Украинд үйлдвэрлэдэг суудлын тэрэг. Амархан эвдэрдэгээрээ алдартай. Ред.) бэлэглэв. Татаарын дарлалын хариуг сайхан өглөө дөө!

- Шинэ вирус Монголын компьютерын нийт сүлжээг эвдэв. Одоо Засгийн газар нь энэ компьютерийг засах мөнгө хайж байна.

- Эмээ минь, Монголдоо буцаж оч, мал ахуйгаа өөд нь тат, таван цаасаа аж ахуйдаа оруулж эргүүл. Тэгэхгүй бол газрын зураг дээр нэг улс шал дэмий зай эзлээд байна.

- Монголд гэр бүлээрээ очиж амрахыг урьж байна! Хүүхдүүдээ авч явахаа мартав! Хүүхдүүд чинь Орос орноороо бахархдаг болж хүмүүжих нь гарцаагүй!

- Монголын газар зүйчид дэлхийн газрын зураг үзээд дизайнерууддаа, Монголын нутгийн хэлбэртэй троллейбус бүтээхийг санал болгов.

- Монголд эмч нарын цалин дөрөв дахин нэмэгдэв. Ингээд тэд дөрвөн хувин хоол идэх бололцоотой болжээ.

- Монголын төрийн албан ёсны хэл үхрийнх байхаар тогтов.

- “Евровидение” уралдаанд Монголоос оролцох дуучныг шалгаруулжээ. Нэг нойморын дуучныг явуулья гэж нэг нь хэлэв. - Яагаад тэр вэ? гэхэд - Энэ нөхөр тэмээтэй юм. Бусад нь тэмээгүй. Тэгэхээр энэ л холын Европт хүрч чадна гэжээ. За тэгэхээр та нар харж байна уу, монголчууд хүртэл логиктой сэтгэж байгааг!

- Аав ээж хоёр намайг энэ зун гадаад явах уу, машин авахуулах уу гэсэн. Яадаг юм билээ, Монгол явах уу, “Москвич”-той болох уу?

- Монголд өчигдөр агаарын цэргийн хүчнийх нь цаасан шувуу сүйрэв. Ингээд Монгол агаарын цэрэггүй боллоо. Дараа нь Батлан хамгаалахын сайд нь өөрийгөө буудан хороов. Ингээд Монгол сумгүй болов оо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш