logo
Ажлын хэсгийг Л.Энх-Амгалан гишүүн ахлахаар болов

Ажлын хэсгийг Л.Энх-Амгалан гишүүн ахлахаар болов

2013/05/22
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2013-05-21/ хуралдаанаар “Боловсролын салбарын шинэчлэл” сэдвээр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн мэдээлэл сонсох байсан. Харин энэ удаад уг сэдвээр салбарын яамнаас бэлтгэсэн баримт бичигтэй нухацтай танилцах боломжийг гишүүдэд олгож, тодорхой хугацааны дараа гишүүдийн саналыг бичгээр авч, тэдгээр саналыг тусган хэлэлцүүлэг зохион байгуулах нь үр дүнтэй гэсэн Л.Гантөмөр сайдын саналыг байнгын хорооны гишүүд дэмжлээ.

   Үүний дараа Иргэний эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт, зарцуулалтад хяналт шалгалт хийх Ажлын хэсэг байгуулах УИХ-ын гишүүн С.Ганбаатарын горимын саналыг гишүүдийн олонхи дэмжсэн юм. Ингэснээр Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ахалж ажиллахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш