ОХУ-ын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн 13 дахь цувралын шилдэг оролцогч, Фатима Хадуева өнөөдөр өглөө Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ. Тэрээр “Их халуун сэтгэл” ТББ, “Хасmedia” агентлаг, “Тэнгэрлэг буянтан сан”-ийн хүсэлтээр манай улсад ирж байгаа билээ. Өнөөдөр 11.00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд түүний Монгол дахь лекцийг зохион байгуулагчидтай хамт мэдээлэл хийх юм байна. “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн турш үзэгчдийг гайхашруулж, финалын шилдэг оролцогчийн нэгд тунаж үлдсэн Фатима Хадуева өнөөдөр 19.00 цагаас “Улаанбаатар” зочид буудалд ганцхан удаа зохион байгуулах уулзалт, лекцэд оролцох юм байна. Энэ үеэр зөн билэгтэн ирэх онд монголчуудын хувьд ямар жил байх талаар мэдээллийг давхар өгөх ажээ. Харин маргааш Төв аймгийн Батсүмбэр дэх улсын асрамжийн газарт зочилж, буяны ажиллагаанд оролцох бол ирэх баасан гаригт Монголын түүх соёлтой танилцах аялал хийх ажээ.